“Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-д өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, тэтгэвэр тогтоох нэрийн дансны аргыг хуримтлалд үндэслэсэн гэж өөрчилсөн. 

Даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1 хувийг тэтгэврийн мөнгөн хуримтлалд хуримтлуулсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгоход үндсэн тэтгэврээс гадна хуримтлуулсан хэмжээнээс хамаарсан хуримтлалын тэтгэвэр олгоно.

Иймд та бүхэн холбогдох саналаа bayanjargal@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар

Утас : 262686


Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Засгийн газрын тогтоолын төсөлийн танилцуулга
2 Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш