“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 117 дугаар тогтоолын хавсралтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг баталж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийг хүсэлт гаргах, шийдвэрлэх, олгох, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж байна.
Журмын хэрэгжилтийг боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ, эрүүл мэндийн байдал, үйл ажиллагааны болон үйлдлийн чадамжид нийцсэн протез, ортопед болон тусгай хэрэгслийн сонголт, хэрэглээг дэмжих, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах үйл ажиллагааг хялбаршуулах, шаардлагатай эмнэлгийн дүгнэлт, хэрэгцээний үнэлгээ болон төлбөрийн нотлох баримтын шаардлагыг сайжруулах зорилгоор Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан жур төсөлд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөлтэй танилцан саналаа ирүүлнэ үү.
Саналыг baasannyam@mflsp.gov.mn цахим хаягаар болон 51-261414 дугаар утсаар ирүүлнэ үү.