Журмын төсөлд санал авч байна
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуульд заасан захиргааны хэм хэмжээний актуудыг хууль дагаж мөрдөх хугацаанаас өмнө боловсруулж, батлуулах шаардлагатай байна.
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 83.7-д Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсний дараа хяналт тавих, үрчлэгч талтай гэрээ байгуулах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална хэмээн заасан.
Та бүхэн сайд нарын хамтарсан тушаалын төсөл болон журмын төсөлтэй танилцан саналаа tsogtbaatar@mlsp.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.