Журмын төсөлд санал авч байна

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуульд заасан захиргааны хэм хэмжээний актуудыг хууль дагаж мөрдөх хугацаанаас өмнө боловсруулж, батлуулах шаардлагатай байна.

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 82.9-д Гадаад үрчлэлтийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар заасан. 

Та бүхэн сайд нарын хамтарсан тушаалын төсөл болон журмын төсөлтэй танилцан саналаа tsogtbaatar@mlsp.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Журмын төсөл
Дээш