Журмын төсөлд санал авч байна

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуульд заасан захиргааны хэм хэмжээний актуудыг хууль дагаж мөрдөх хугацаанаас өмнө боловсруулж, батлуулах шаардлагатай байна.

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 66.1-т Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд хүүхдийг үрчлүүлэх эсэх тухай асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан. 

Та бүхэн сайдын тушаалын төсөл болон журмын төсөлтэй танилцан саналаа tsogtbaatar@mlsp.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.


Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Журмын төсөл
Дээш