“НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлсэн.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан.
Монгол Улсын 2026 оны төсвийн туульд нэмэлт оруулах тухай хуулийн дагуу батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тогтоолын төслийг боловсруулав.
Та бүхэн “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа buyanjargal@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох тооцоололтой танилцана уу.