“НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Ахмад настны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 363 дугаар тогтоолоор “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг баталж, нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтийг олгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл, ТББ-аас ирүүлсэн санал, хүсэлт болон хэрэглээний үнийн өсөлт, хөгжлийн бэрхшээлийн төрөл, ялгаатай байдалд тохируулах, шинэ дэвшилтэт технологиор тусгай хэрэгслийн бүтээгдэхүүнүүд шинэчлэгдэж байгаа зэрэг хэрэгцээ, шаардлагад үндэслэн протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн “цаашид туслах хэрэгсэл гэх” жагсаалт, жишиг үнийг шинэчлэн боловсрууллаа.

Дээр дурдсан хэрэгцээ, шаардлага, оролцогч талуудын санал, судалгааны үр дүнг үндэслэн туслах хэрэгслийн жагсаалт, жишиг үнийн нэр төрөл, жишиг үнийг өөрчлөхөөс гадна тухайн хэрэгслийг ямар хэрэгцээ, нөхцөлд, ямар техникийн шаардлага хангасан тохиолдолд олгохыг илүү тодорхой болгоход чиглүүлсэн.

“Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөлтэй танилцан саналаа ирүүлнэ үү.

Саналыг  baasannyam@mflsp.gov.mn цахим хаягаар болон 51-261414 дугаар утсаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш