"Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журам”-ын төслийг хэлэлцүүлэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж буй “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журам”-ын төслийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр OneSky Mongolia олон улсын байгууллагаас Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий
газартай хамтран хийсэн “Монгол Улс дахь хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний
өнөөгийн байдал” тойм судалгааны үр дүнг судлаач Г.Болормаа танилцуулж, хүүхэд
асрах хувилбарт үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
цаашид анхаарах чиглэлийн талаар мэдээлэл өглөө.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн
бодлогын газрын шинжээч Ц.Нэргүй “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн
этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журам”-ын төслийг танилцуулж,
хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага,
магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар
оролцогчдын саналыг сонсож, журмын төслийг боловсронгуй болгоход тусгах санал,
зөвлөмжийг сонслоо.
Хэлэлцүүлэгт хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, асрамж,
халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болох Хүчирхийллийн
эсрэг үндэсний төв, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв, СОС хүүхдийн хотхон,
“Зөв амьдрах ухаан”, “Хөгжлийн хэлхээ”, “Хөөрхөн зүрх”, “Хамтдаа”, “Амгалан
айл” хүүхдийн төв зэрэг төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөл
оролцлоо.