Суурь тэтгэврийн үзүүлэлтүүдийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаасан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, тэтгэвэр авагч ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээ болон шимтгэл төлсөн хугацаанаас хамааруулан суурь тэтгэвэр олгох зохицуулалтыг тусгасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Суурь тэтгэврийн үндсэн дүн, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүн, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн, суурь тэтгэврийн дээд хэмжээг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 (нэг зуун мянга) төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 (дөчин мянга) төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 (таван мянга) төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авч байна.

Иймд та бүхэн холбогдох саналаа tserenbat@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар

Утас : 262686

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш