Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжилт хэлэлцүүлгийг хийлээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийгмийн түншлэгч талууд болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр
оролцогчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийн шинэчлэлийн гол чиглэлүүд болон МҮЭХ, МАОЭНХ-оос хуулийн төсөлд өгсөн
саналыг тусгасан байдалтай танилцаж, санал солилцсон.
Цаашид Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үе
шаттай зохион байгуулж, Засгийн Газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж
байна.