Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэгт салбарын цахим шилжилтийн талаар танилцуулав
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 сарын 8-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллалаа.
Төрийн үйл
ажиллагааг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим
хэлбэрээр үзүүлэх, төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүй байх, "цахимаар
түрүүнд" зарчимд шилжих талаар арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан
баталж, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд дарга
ахлан ажиллаж байна.
Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал
салбарын хэмжээнд үзүүлж буй төрийн үйлчилгээ, дотоод болон гадаад мэдээлэл
солилцооны нөхцөл байдал, цахим шилжилтийн талаар танилцууллаа.
“Чөлөөлье” үндэсний санаачилгыг салбарын
хэмжээнд хэрэгжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн санал дүгнэлтээ
ажлын хэсэг хамтран хэлэлцэж, чиглэл өгөх юм.