Мадридын насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлангийн төсөлд санал авч байна

НҮБ-ын Азийн болон Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын 2026 оны 8 дугаар тогтоолоор  баталсан “Мадридын Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө (Мадрид 2002)-ний 5 дахь удаагийн хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал”-ын дагуу тайланг боловсруулах салбар дундын ажлын хэсэг байгуулагдан 5 дахь  уулзалтаа 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Үндэсний үнэлгээний тайланг тус яам, салбарын яамд, байгууллага, ахмадын төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцоотой боловсруулж 2026 оны 10 дугаар сарын эхний хагаст багтаан НҮБ-ын Азийн болон Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комисст хүргүүлэх хүрээнд  дахин нягтлах, оролцогч талууд, ахмадуудын уулзалтад танилцуулан саналыг нь авч, тайланг сайжруулан хүргүүлэх ажлыг энэ долоо хоногт зохион байгуулж байна.

Мөн НҮБ-ын Азийн болон Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын санаачлага, дэмжлэгтэйгээр ахмад настнуудыг цахим ертөнцтэй холбох, суралцах, хөгжүүлэх замаар чадавхжуулах зорилго бүхий “Өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх цахим ур чадвар” гарын авлагыг монгол хэлээр  боловсруулан Сургагч багшийн гарын авлага, Суралцагчийн гарын авлага гэсэн хэлбэрээр бэлтгэсэн.

Цаашид сургагч багш бэлтгэх туршилтын сургалт, дамжуулах туршилтын сургалтыг зохион байгуулах, гарын авлагыг видео хэлбэрт оруулах ажлыг хийх юм.

Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн 2022-2025 оны үндэсний тайлангийн төсөлтэй дараах холбоосоор танилцан саналаа ирүүлээрэй.

Дээш