“Мэдээллийн цаг”-аар Хархорум хотын эхний ээлжийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөлттэй танилцлаа
Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат болон Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Мэдээллийн цаг”-т оролцож, Хархорум хотын эхний ээлжийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөлт, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар /2026.10.09/ танилцууллаа.
Танилцуулгаар
шинэ хотын бүтээн байгуулалтыг хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн сайн
сайхан байдал, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулахын ач холбогдлыг онцолж,
иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах
боломжуудыг хөндлөө.
Хамтын
ажиллагааны хүрээнд бүтээн байгуулалтад шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх,
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх, хүүхэд, ахмад
настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийгмийн үйлчилгээний
төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах юм.
Хархорум хот
байгальд ээлтэй, хүний хэрэгцээнд нийцсэн, нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй
шинэ хот болгон хөгжүүлэхэд салбар хоорондын бодлогын уялдаа, хамтын ажиллагаа
чухал ач холбогдолтойг онцоллоо.