Хөдөлмөрийн зах зээлд шинэ соёл нэвтрүүлсэн “Job cafe” үүдээ нээлээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2.8-д дэвшүүлсэн "Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох" зорилтын хүрээнд улсын хэмжээнд 24 “Жоб центр” төвийг байгуулаад байна. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин нэг “Job Center” үүдээ нээлээ.

Тус төв нь ажил хайх явцыг илүү сонирхолтойгоор кофе уунгаа, нөхөрсөг уур амьсгалд карьераа төлөвлөх боломжийг бүрдүүлсэн “Job Center & Job Cafe” гэдгээрээ онцлог юм.

“Job Cafe” нь хөдөлмөрийн биржийг залууст ээлтэй, дижитал болон соёлын нээлттэй хаб болгон хувиргаж, олон улсын жишигт нийцсэн карьерын экосистемийг эх орондоо нутагшуулах алсын хараатайгаар ажиллах аж.

Тус төв нь дараах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулна.

Үүнд:

- Карьер хөгжил ба Сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн карьер зөвлөхүүд залуусын давуу талыг оношлон тодорхойлж, ажил мэргэжлийн зөв чиглэлд хөтлөх.

- Чөлөөт уулзалт ба Түншлэл: Ажил олгогч компаниуд кафе дээр ирж, албан бус чөлөөт орчинд шууд ярилцлага хийн, ажлын байранд зуучлах.

- Богино хугацааны чадавхжуулах сургалт: Залуусыг сонирхлын чиглэлээр нь бүлэг болгон, тухайн мэргэжлийн чиг үүрэг, ур чадварыг бодитоор туршиж үзэх боломжийг олгох.

- Мэдээлэл, Дижитал үйлчилгээ: Цагийн, түр, дадлагын болон байнгын ажлын байр, төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх.

Дээш