Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн 2022-2025 оны үндэсний тайлангийн төсөлд санал авч байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2002 онд баталсан “Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг үнэлэх, ахмад настны эрх, сайн сайхан байдал, нийгмийн оролцоог хангах чиглэлээр гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох хүрээнд Монгол Улсын 2022-2025 оны хэрэгжилтийн сайн дурын үндэсний тайлангийн төслийг боловсрууллаа.
Иймд тайлангийн төсөлтэй танилцаж, холбогдох санал, зөвлөмжөө ирүүлэхийг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, ахмад настны байгууллагуудаас хүсье.
Санал хүлээн авах цахим шуудан: tserenlkham@mflsp.gov.mn
Холбоо барих: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 261414