“Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, энэ хуулийн 43.3-т заасан цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 448 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг баталж, мөрдөн ажиллаж байна.
Хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авч байна.
Иймд та бүхэн холбогдох саналаа ankhbayar@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар
Утас : 262686