“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.29, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан.

Иймд Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 416 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох журам"-д дээрх зохицуулалтыг нарийвчлан тусгаж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авахаар танилцуулж байна.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа munkhbayar@mflsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг хавсралт файл хэсгээс татан авч танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар

Утас: 51-262686

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш