Нийгмийн халамжийн үйлчилгээ, асаргаа, дэмжлэгийн тогтолцоог сайжруулах зөвлөлдөх уулзалт боллоо
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгээр Монгол Улсын асаргаа, дэмжлэгийн тогтолцооны шинжилгээ, зураглалыг хийж байна.
Энэ хүрээнд одоо хэрэгжиж буй үйлчилгээ, санхүүжилтийг
зураглан тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг үнэлэх болон
бусад үйлчилгээнд холбон зуучлах механизмд дүн шинжилгээ хийх, олон улсын
туршлагыг нутагшуулах, Монгол Улсын тогтолцоог бэхжүүлэх бодитой хувилбаруудыг
тодорхойлох юм.
Өнөөдөр оролцогч талуудад Монгол Улсын одоогийн
тогтолцоонд дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй тэргүүлэх асуудал, цаашдын
шинэчлэлийн боломжит чиглэлийг хэлэлцэх, үнэлгээний дараагийн шатанд тусгах
саналыг хэлэлцлээ.
Засгийн газраас 2026 оны 7 дугаар сард УИХ-д өргөн
барьсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан.
Мөн ГБХНХЯ-наас 2026-2027 онд холбогдох журам, жагсаалтыг шинэчлэх ажлыг хийж
байна.
Манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь иргэдийн
амьдралын мөчлөгийн туршид эрсдэлийг бууруулах, ядуурал, тэгш бус байдлыг
багасгах чухал үүрэгтэй байгаа.
Цаашид бид мөнгөн дэмжлэгээс гадна үйлчилгээ, асаргаа,
хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг, мэдээллийн систем, олон салбарын уялдаа холбоог
хамтад нь хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хэрэгцээ, хүүхэд, эмэгтэйчүүд, асран хамгаалагчид болон хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээг илүү сайн тусгах нь шинэчлэлийн чухал
хэсэг юм.