"Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхийг анхаарууллаа

Хүүхдийн төлөө "За бол Заавал хийе" үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Хурлаар Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, эрсдэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийн явцыг хэлэлцлээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа

Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарах асуудал, ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шалгалт хийх чиглэлээр мэдээлэл өгөв.

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг салбартаа болон орон нутагтаа эрчимжүүлж, холбогдох тайланг хугацаа хоцролгүй тайлагнаж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэд, олон нийтийн санаачилгыг өрнүүлэх арга хэмжээ авч, ажиллахыг анхаарууллаа.

Дээш