ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Ахмад настны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “өндөр
насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож
байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх төлөвлөгөөг
хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага баталж, хэрэгжүүлэх” гэж заасан.
Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны
05 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх үйл ажиллагааг
хэрэгжүүлэх арга зүй, төлөвлөгөөний жишиг загвар батлах тухай” А/121 дүгээр
тушаалыг батлан мөрдүүлж байсан.
Энэхүү төлөвлөгөөг “тэтгэвэрт гарах нь хүний хөдөлмөрийн
амьдралын төгсгөл биш, харин идэвхтэй, эрүүл, нийгэмд тустай дараагийн шинэ үе
шатны эхлэл” гэсэн үзэл баримтлалаар бусад орны сайн туршлагад тулгуурлан
өөрийн орны нөхцөлд нийцүүлэн
шинэчлэн боловсрууллаа.
“Өндөр насны
тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон тогтоолгож байгаа ахмад настныг
нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх төлөвлөгөө”-ний төсөлтэй
танилцан саналаа ирүүлнэ үү.
Саналыг maichimeg@mflsp.gov.mn цахим хаягаар болон 51-261414 дугаар утсаар ирүүлж болно.