ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД САНАЛ АВЧ БАЙНА.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18
дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг
хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын
байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан,
түүнтэй адилтгах орлогоос ялгавартай тогтоох бөгөөд шимтгэл төлөх ажил
мэргэжлийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээ, хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын
үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан.
Засгийн газрын “жагсаалт, журам батлах
тухай” 2023 оны 471 дүгээр тогтоолоор баталж журмыг мөрдөн ажиллаж байна.
Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор
“тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын
төслийг боловсруулан санал авч байна.
Та бүхэн Засгийн газрын
тогтоолын төсөлд
саналаа otgontuya.d@mflsp.gov.mn цахим хаягаар
ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс
Засгийн газрын
тогтоолын төслийг
бүрэн эхээр нь
татан авч танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар
Утас: 262686