Монголын Ахмадын Холбоо, орон нутгийн ахмадын хороодын удирдлага, ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
Монголын ахмадын холбооны 60 гаруй ажилтан оролцсон сургалт, хэлэлцүүлэгт Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн шинэчлэл, Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн гол өөрчлөлт, Засгийн газрын тогтоолоор баталсан “Ахмад настны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2026-2028 оны төлөвлөгөө”-ний талаар танилцуулав.
Уг арга хэмжээний үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Т.Аубакирын Монголын ахмадын байгууллагын 95 жилийн ойн баярын
хүндэтгэлийн илгээлтийг Сайдын зөвлөх Г.Саран Монголын ахмадын холбооны
ерөнхийлөгч Ц.Сүхбаатарт гардууллаа.
Ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний Япон Улсын
туршлагын талаар хуваалцаж, манай улсад 2025 оноос хэрэгжүүлж эхэлсэн ахмад
настны хэрэгцээ, бие даах чадварт суурилан цогц үнэлгээ хийж, тохирсон тусламж,
үйлчилгээг хүргэх одоогийн үйлчилгээг
сайжруулах талаар ярилцсан юм.
Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийг Түүчлэн
НҮБ-ын Азийн болон Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын 2026 оны 8
дугаар тогтоолоор баталсан “Мадридын Насжилтын асуудлаарх олон улсын үйл
ажиллагааны төлөвлөгөө (Мадрид 2002)-ний 5 дахь удаагийн хяналт шинжилгээ,
үнэлгээний аргачлал”-ын дагуу манай улсын Үндэсний тайлан боловсруулалтын
талаар болон “Ахмад настныг цахим ур чадварт сургалтын гарын авлага”-ын талаар
оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлж саналыг авлаа.
Ахмадын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудаас
үзүүлж байгаа ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт
үйлчилгээний хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар оролцогчид
санал бодлоо илэрхийлэв.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ,
дэмжлэг хөнгөлөлтийн хэрэгжилт” сэдэвт дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн аймаг,
дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ахмад настны асуудал хариуцсан
мэргэжилтэн, хяналтын байцаагчид 70 орчим хүн цахимаар оролцсон нь ахмадын
байгууллагын санал, хүсэлтийг сонсч хамтран ажиллахад үр дүнтэй ажил болсон юм.