ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай журам”-ын 3.3.1-д заасны дагуу Засгийн газрын нээлттэй үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг хангахын тулд Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн үнэт цаасны арилжаанд оролцох хуулийн этгээдийг сонгох шалгуур, шаардагдах баримт бичгийг тус журамд нэмэлтээр оруулах шаардлага үүссэн тул “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа misheel@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг бүрэн эхээр нь татан авч танилцана уу.