ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүр Засгийн газар тогтоодог.
Иймд “Монгол Улсад 2027 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа gantsetseg@mflsp.gov.mn цахим хаягаар 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг бүрэн эхээр нь татан авч танилцана уу.