НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Эрсдэлд байгаа хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална” гэж тус тус заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам батлах тухай" 2017 оны А/173, А/120 дугаар хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 онд батлагдсантай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд энэхүү нөхцөл байдлын үнэлгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу сум, дүүрэг, баг, хорооны нийгмийн ажилтан хийх үүрэгтэй юм.
Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу шинэчлэн боловсруулж, журмын төсөлд санал авч байгаа тул та бүхэн холбогдох саналаа Nominerdene.b@mflsp.gov.mn цахим хаягаар 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс журмын төслийг татаж авна
уу.