Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУТББ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын төрийн бус байгууллага харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Санамж бичигт тус яамны Төрийн
нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Дэлхийн Зөн Монгол ОУТББ-ын захирал
Б.Болорцэцэг нар гарын үсэг зурсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын
Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон бусад олон улсын
гэрээний хэрэгжилтийг хангах зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд дараах хууль,
бодлого, баримт бичгийн хэрэгжилтийг дэмжин ажиллана.
-Хүүхдийн эрхийн тухай хууль
-Хүүхэд хамгааллын тухай хууль
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай
хууль
-Ахмад настны тухай хууль
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай
хууль
-Нийгмийн халамжийн тухай хууль
-Гэр бүлийн тухай хууль
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
хууль
-Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль
-Монгол Улсын төрөөс хүн амын
хөгжлийн талаар баримтлах бодлого
-“Алсын хараа-2050” урт хугацааны
хөгжлийн бодлого
Засгийн газрын 2024–2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр
Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн эрхийг
хамгаалах, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, олон улсын жишигт нийцсэн
бодлого хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.