АХЛАХ ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалт, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны зарыг олон нийтэд мэдээлж байна. Холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид материалаа ирүүлэхийг урьж байна.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны

сул орон тооны мэдээлэл

Ангилал зэрэглэл

САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Цахимжилт, их өгөгдлийн хэлтэс

1.

Мэдээллийн технологи, дэд бүтэц хариуцсан ахлах шинжээч

ТЗ-4

2.

Салбарын цахимжилт хариуцсан шинжээч

ТЗ-5

ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР

3.

Гэр бүл, хүүхэд хамгааллын нийгмийн ажлын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч

ТЗ-5

ТӨСӨВ, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

4.

Салбарын бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, үр дүнгийн шалгуур үзүүлэлт хариуцсан шинжээч

ТЗ-5

 

Нэг. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Төрийн жинхэнэ албанд зүй ёсоор томилогдсон байх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн албан тушаалын адил ангилалд ажилладаг байх

Хоёр. Цахимаар ирүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Гурав. Материал хүлээн авах

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг solongo.u@mflsp.gov.mn цахим хаягаар 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо барих утас:266441

Дээш