“Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт “Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны “Даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журам”-ыг 02 дугаар тогтоолоор баталж журмыг мөрдөн ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журамд өөрчлөлт оруулах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулан санал авч байна. Иймд та бүхэн холбогдох саналаа ankhbayar@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хавсралт хэсгээс Журмын төслийг татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар
Утас : 262686

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журмын төсөл
Дээш