Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд тухайн жилийн
төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж хэлэлцүүлэг зохион байгуулна
гэж заасны дагуу өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2027
оны төсвийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Үндэсний Аудитын газар, Төсвийн
тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,
харьяа байгууллагын нийт 99
төлөөлөл оролцож, салбарын
2027 оны төсвийн төсөлд саналаа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2027 оны төсвийн
төслийн үндсэн зорилго нь хүн
амын хөгжил, хүүхдийн
хөгжил хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл, арга хэмжээний
хэрэгжилтийг бүрэн хангах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны
бүтцийн хэтийн төлөвийг харгалзан хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн
нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх
замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн халамжийн
санхүүжилтийн үр ашгийг сайжруулах, монгол хүний амьдралын түвшин, чанарыг
дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд салбарын 2027
оны төсвийн төслийн төлөвлөлт чиглэгдсэн бөгөөд ахмад настан, хүүхэд, хөгжлийн
бэрхшээлтэй иргэн болон нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээнд
хамрагддаг нийт иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг бүрэн ханган ажиллах
болно.
Төсвийн
хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулахын тулд цахим санал асуулгыг 2026 оны 7
дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан.