Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст ажиллалаа
Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст ГБХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр, Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр нарын хамт ажиллалаа.
Тус дүүрэг нь 333.3 мянган хүн ам,
138.4 мянган хүүхэд, 86.8 мянган өрхтэй бөгөөд хүн амын энэхүү хурдацтай
өсөлттэй холбогдуулан хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн тусламж, нөлөөллийн
ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Уулзалтын үеэр хүүхэд, гэр бүлийн
аюулгүй байдлыг хангах Гэр бүлийг дэмжих цогц хөгжлийн төв болон олон улсын
стандартад нийцсэн Түр хамгаалах байр шинээр байгуулах, хариу үйлчилгээний
тусгай автомашин, албан хаагчдын нийгмийн баталгаа болон бүтэц, орон тооны
тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Ажилтан, албан хаагчдад хүүхэд, гэр
бүлд үзүүлэх тусламж үйлчилгээг шуурхай, чанартай хүргэхэд онцгой анхаарч,
салбар дундын уялдан холбоог сайтар ханган ажиллах талаар чиглэл өгч,
тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.