Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан өнөөдөр /2026.07.24/ Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт яамны холбогдох хүмүүсийн хамт ажиллалаа.

Нийт 81,900 орчим өрх, 333,000 гаруй хүн амтай Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 34,300 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын үйлчилгээг тус газрын 57 албан хаагч хүргэн ажиллаж байна.

Уулзалтын үеэр салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй "Халамжаас хөдөлмөрт" шилжих бодлогын хэрэгжилт, газрын үйл ажиллагааны тайланг сонсов.

Цаашид зорилтот бүлгийн иргэдийг ажлын байраар хангахад онцгой анхаарч, нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой, чирэгдэлгүй үзүүлэх болон үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар , чиглэл өглөө.

Дээш