Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажиллалаа

Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилсэн багц хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт яамны холбогдох хүмүүсийн хамт ажиллалаа.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2027 оноос хэрэгжиж эхлэх олон заалт бий. Эдгээрийн бэлтгэл ажлыг хангах, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, төсөв өргөн барихаас өмнө салбарын тоо баримтуудыг тулгах зэрэг ажлуудыг цаг алдалгүй, түргэн шуурхай хийх тал дээр зөвлөмж зөвлөгөө, чиглэл өглөө.

Мөн дүүргийн Нийгмийн даатгалын газрын хийсэн ажлын тайлан, тулгамдаж буй асуудлуудыг сонсон, иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь 333 мянган хүн амтай дүүргийн 132.6 мянган албан журмын болон 9.5 мянган сайн дурын даатгуулагчид үйлчлэн, шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө 102.2%-иар буюу 376.5 тэрбум төгрөгт хүргэн биелүүлж, оны эхний өр авлагыг 40.2%-иар бууруулан, тэтгэвэр тэтгэмжид 241.3 орчим тэрбум төгрөг олгож ажилласан байна.

Дээш