Монгол Улсад Хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдсан Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой"-н хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, нээж үг хэлэв.

Нэгэн зууны турш хүүхэд багачуудын хөгжил, төлөвшил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хүүхдийн зуслангийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид болон хүүхэд багачууддаа ойн баярын мэнд хүргэе.

Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд "Зуслан-100" баярын хурал ,ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдаж, хүүхдийн хөгжилд оруулсан түүхэн хувь нэмэр, бүтээн байгуулалтын ололт амжилтыг монголын зуслангийн удирдлагууд болон хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Дээш