Нийгмийн даатгалын “шударга” тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүмүүст батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эцэслэн баталсан билээ.

Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын тогтолцоо шударга, гурван тулгуурт бүтэцтэй болж, иргэн болон ажил олгогчид ээлтэй эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн ахмадуудын тэтгэвэр 2027 оны 1 дүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой болов.

Хуулийн төслийг богино хугацаанд чанартай боловсруулах хариуцлагатай, үүргийг хүлээж, салбарын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан дэд болон үндсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны, НДЕГ-ын албан хаагчдаас гадна иргэд,  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөл, түүнчлэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол хийж хамтарсан МУИС, ХААИС, СЭЗИС-ийн эрдэмтэн, доктор, профессоруудын бүрэлдэхүүнтэй судлаачдын баг ажилласан юм.

Дээш