Хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа хувийн хэвшил, иргэд, олон нийт, сэтгүүлчдэд танилцууллаа.

Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн 100 өдөрт хүрсэн үр дүнгээ танилцуулж байна.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар 100 хоногт хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэв.

  • -Тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллаас чөлөөлөх Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав. -Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэв.
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэв.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэв.
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэв.
  • Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталуулснаар нийгмийн хамгааллын хэлэлцээртэй улсын тоо 8 болж, хилийн чанадад ажиллаж буй монгол иргэдийн нийгмийн баталгааг хангав.
  • Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчийн төлөөллийн байгууллагуудтай “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийг байгуулав.
  • Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн 155.6 тэрбум төгрөгийн өртэй 6042 шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банкан дахь 23480 ажил олгогчийн битүүмжилсэн дансыг нээж чөлөөлснөөр 169 ажил олгогч 2 078.8 сая төгрөгийн шимтгэлийн өрөө  барагдуулав.
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах, хяналтын чадавхыг бэхжүүлэх, хяналт шалгалтын шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 81, 129 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг 6 дугаар сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлээд байна.
  • “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг МУ-ын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл эхлүүлж, Сүхбаатарын талбайн дэргэдэх Хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо.
  • ”E-mongolia”, “E-kids” платформын “Эрсдэл мэдэгдэх” цэс Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулан иргэдээс эрсдэлийн мэдээллийг хүлээн авч, арилган хүүхдийг эрсдэлээс хамгаалж байна.
  • “Хүүхдийг хөгжлийн хоцрогдлоос чөлөөлье” уриа дор хүүхдийн зуслангийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлөх, зуслангийн аюулгүй тээвэрлэлт, зам харилцааны нөхцөлийг сайжруулахад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, зуслангийн бүсэд ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хязгаарлах, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдийг зуслангаар дамжуулан хэрэгжүүлж байна.
  • 17 жил царцсан “Хандгайт” хүүхдийн зусланг ОХУ-тай хэлэлцсэний үр дүнд Монголын талд шилжүүлэн авах ажил эхэлсэн. Зусланг зориулалтын дагуу сэргээн засварлахаар болов.
Дээш