Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнд ажиллалаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал харьяа байгуулллага болох “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн”-нд ажиллаж, үүрэг, чиглэл өглөө. Судалгааны хүрээлэн бол салбарын “тархи”нь юм. Чанартай зөв судалгаанд суурилсан бодлого үр дүнтэй хэрэгжих боломжтойг онцолж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу судалгааны ажил гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
-Судалгааны ажлын зохиогчийн эрх
эзэмшиж албан ёсоор бүртгэлжүүлэх;
-Эрдэм шинжилгээний ажилтны ур
чадвар сайжруулж, докторын тоо нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг
дэвийг олгох;
-Гадаад хамтын ажиллагааг
сайжруулах, харьцуулсан судалгаа хийх;
-Үндэсний ажил мэргэжлийн ангилал,
тодорхойлолт түүнтэй холбоотой асуудлыг мөн Чадамжийн гэрчилгээ олгодог богино
хугацааны сургалтыг Боловсролын яамтай уялдуулах болон салбарын хүний нөөцийн
сургалт зохион байгуулах талаар тушаал шийдвэр гаргаж, нэгдсэн зохион
байгуулалтад оруулж үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Тэрбээр мөн хүн амын хөгжлийн
асуудал орхигдож болохгүй. Хүн ам зүйн хөгжлийн даацтай судалгааг энэ онд гүйцэтгэх, удирдамж, бэлтгэл ажлын талаар
ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо. Тухайлбал, нүүдлийн соёл иргэншлээ
хадгалах, хөдөө мал маллаж амьдрах
эмэгтэйчүүдэд таатай боломж, хөшүүргийг бий болгох, төрөлтийг дэмжих зэрэг
бодлогын нарийн асуудлуудыг энэ судалгаагаар тодорхойлох нь зүйтэйг санууллаа.