Cонсголгүй иргэдийн тавьсан шаардлагын хүрээнд гурван талт уулзалт зохион байгуулав
Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан шаардлага ирүүлсний дагуу Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг авч уулзан тус яам дангаар шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, холбогдох төрийн байгууллагуудад уламжлах, хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж, шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.
Энэ дагуу энэ удаагийн уулзалтаараа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын
газрын дарга Б.Идэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга
А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл
нар Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Замын хөдөлгөөний удирдлагын
төв, Тээврийн цагдаагийн албаны Замын
цагдаагийн газар болон сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй гурван талт уулзалт
зохион байгууллаа.
Сонсголгүй иргэдийн зүгээс
тавьсан шаардлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй жолооч хөдөлгөөнд оролцоход
тулгардаг хүндрэл бэрхшээл, сонсголын бэрхшээлтэй гэсэн тэмдэглэгээг ашиглах,
дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох эрхийг хангах талаар санал
солилцсон.
Журамд өөрчлөлт оруулах,
сонсголын бэрхшээлтэй жолоочийн судалгааг гаргах, дэмжиж ажиллахаа оролцогч
талууд илэрхийллээ.