ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Засгийн газрын 2023 оны 402 дугаар
тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах
журам”-д яамны дэргэдэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний
эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 7
хүртэлх гишүүн ажиллахаар заасан.
Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд
зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон
шалгаруулах зарыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах,
дэмжих чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг
дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөллөө оролцуулах нээлттэй сонгон шалгаруулалтад
оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй
төрийн бус байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ.
1.Тавигдах шаардлага,
бүрдүүлэх баримт бичиг
Хүснэгтэд заасан
шаардлагыг хангасан оролцогч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, ирүүлнэ.
Үүнд:
|
№ |
Тавигдах шаардлага |
Бүрдүүлэх баримт бичиг |
|
1.ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА |
||
|
1.1 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг
хамгаалах чиглэлээр 3-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх; |
Төрийн бус байгууллага нь төлөөллөө дэд
зөвлөлийн гишүүнээр ажиллуулах албан хүсэлт |
|
Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар |
||
|
1.2 |
Үйл ажиллагаа явуулах өөрийн болон
түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх; |
Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байртай эсэхийг нотлох
баримт |
|
Хүний нөөцийн талаарх мэдээлэл,
холбогдох тушаал, гэрээ, шийдвэр |
||
|
1.3 |
Тухайн салбарын бодлого, шийдвэр, үйл
ажиллагаанд санал өгч, хамтран ажиллаж ирсэн туршлагатай байх; |
Тухайн салбарын бодлого, шийдвэр, үйл
ажиллагаанд санал өгч, хамтран ажиллаж ирсэн туршлагыг нотлох баримт |
|
2. НЭР ДЭВШИГЧ |
||
|
2.1 |
Төрийн бус
байгууллагаас нэр дэвшүүлсэн байх;
|
Нэр дэвшигчийн анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1) |
|
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар |
||
|
Иргэний үнэмлэхийн хуулбар |
||
|
Хамт олны хурлын шийдвэр |
||
|
2.2 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан
туршлагатай байх; |
Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж,
ажил байдлаа тодорхойлсон, гишүүнээр ажиллах хүсэлт |
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих
чиглэлээр үр дүн, санаачилгатай ажилласан тухай ажлын тайлан, нотлох баримт |
||
2.Сонгон
шалгаруулалт
Шалгаруулалтыг Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан баг
зохион байгуулна.
Баримт бичгийн
бүрдэл дутуу, эсхүл хугацаа хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авахгүй
болохыг анхаарна уу.
3.Хугацаа
Сонгон
шалгаруулалтад оролцох хүсэлт, баримт бичгийг 2026 оны 07 дугаар сарын 20-ны
өдрийн 17:00 цаг хүртэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (Монгол
Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5)
102 тоот өрөөнд хүлээн авна.
Нэмэлт
мэдээллийг temuujin.d@mflsp.gov.mn
цахим хаягаар авна уу.
---oOo---