Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Нийгмийн халамжийн чиглэлийн
зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх
толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй
шаардлагатай иргэдэд зориулсан 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг Нийгмийн
халамжийн сангаас хэрэгжүүлж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын
төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт илүүтэй хүрч,
эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх, сонголтод
тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй
болох юм.