АХЛАХ ТҮШМЭЛ, ДЭС ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалт, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны зарыг олон нийтэд мэдээлж байна. Холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид материалаа ирүүлэхийг урьж байна.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сул орон тооны мэдээлэл | Ангилал зэрэглэл | |
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР | ||
Хууль, эрх зүйн хэлтэс | ||
1. | Хууль тогтоомжийн төсөл, тандан судалгаа, салбар дундын зохицуулалт, гэрээ, хэлэлцээр хариуцсан ахлах шинжээч | ТЗ-4 |
ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР | ||
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар | ||
2. | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-7 |
Нэг. Тавигдах шаардлага
ü Монгол Улсын иргэн байх;
ü Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
ü Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
ü Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
ü Төрийн жинхэнэ албанд зүй ёсоор томилогдсон байх
ü Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
ü Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн албан тушаалын адил ангилалд ажилладаг байх
Хоёр. Цахимаар ирүүлэх баримт бичиг
ü Төрийн албан хаагчийн анкет;
ü Иргэний үнэмлэхийн хуулбар;
ü Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
ü Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
ü Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
ü Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
ü Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
ü Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
ü Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Гурав. Материал хүлээн авах
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг solongo.u@mflsp.gov.mn цахим хаягаар 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо барих утас:266441
---оОо---