Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Баянхонгор аймгийн салбар зөвлөлийн тайлангийн сонсгол боллоо
Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний
зөвлөлийн дарга Т.Аубакир, харьяа агентлаг болон салбарын дарга нарын хамт
Баянхонгор аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд тус аймгийн
Засаг даргын Тамгын газарт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах
салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн сонсгол" зохион байгуулагдлаа.
Хуралд харьяа агентлаг, салбарын дарга нар болон иргэний нийгмийн байгууллагын
төлөөллүүд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг
хэлэлцэв.
Сонсголоор Баянхонгор
аймгийн Салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсож, тус бүс
нутагт амьдарч буй 3.8 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг
хамгаалах, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн ажлуудыг
дүгнэсэн юм.
Сайд Т.Аубакир сонсголын
үеэр хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн хангахад зөвхөн
нэг салбарын ажил хангалтгүй бөгөөд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
дэд бүтцийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийг анхан
болон дунд шатанд эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн салбар зөвлөлийн үйл
ажиллагааг улам чанаржуулж, иргэдэд хүрэх үр дүнг идэвхжүүлэх үүднээс холбогдох
албаныханд зориулж тодорхой зөвлөмжүүдийг гаргалаа