Баянхонгор аймгийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, харьяа агентлаг болон салбарын дарга нарын хамт Баянхонгор аймагт ажиллаж байна.
Тус аймагт "Хангайн
бүсийн аймгуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц
арга хэмжээ" зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд салбарын албан
хаагчдын сургалт, зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний үеэр салбартаа
олон жил үр бүтээлтэй ажилласан Баянхонгор аймгийн шилдэг ажилтан, албан
хаагчдад Монгол Улсын Засгийн газрын шагналыг гардуулав.
Баянхонгор аймагт 89 мянга
гаруй хүн ам амьдарч байгаагаас 31 мянга гаруй хүүхэд, 7.5 мянга гаруй ахмад
настан, бодит дэмжлэг шаардлагатай 3.8 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний
нийгмийн баталгааг хариуцан ажиллаж буй салбарын албан хаагчдын хуулиар
хүлээсэн үүргийг сайд Т.Аубакир уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Засгийн газраас салбарын
эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийг хөгжлийг дэмжих тухай, Нийгмийн
халамжийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль болон Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж,
УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Эдгээр хууль тогтоомж
амьдрал дээр бодит үр дүнгээ өгөхөд анхан шатанд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй
албан хаагчдын мэдлэг чадвар, ажлын хариуцлага нэн чухал болохыг салбарын
удирдлагууд онцоллоо.