Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдах хороо хуралдлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Дэлхийн банк болон Азийн
хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийг нэгдсэн
бодлогын удирдлага, зохицуулалтаар ханган үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2026
онд төслийн нэгжүүдийг нэгтгэн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Удирдах хороо
байгуулсан.
Тус Удирдах хороо өнөөдөр хуралдаж, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж
буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, Азийн
хөгжлийн банкны санхүүжилт, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2026 оны
төлөвлөгөөний хагас жилийн гүйцэтгэлийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.
Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих “Ахмад настны
асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийн 2026 онд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Удирдах хорооны дарга А.Даваажаргал
Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид 2026 онд салбарын хүрээнд хэрэгжих дээрх
төслүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй, хариуцлагатай зохион байгуулах, оролцогч
талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг ханган ажиллах чиглэл өглөө.