Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.1.2.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний нэгдсэн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг шинэчилж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг хангана.”, Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан. 

Иймд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. 

Энэхүү хуулиар хүн амын зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлээс сэргийлэх, ажил хайгч, зорилтот бүлгийн иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, зохион байгуулалт, санхүүжилт, тогтолцоотой холбоотой харилцааг зохицуулах юм. 

Та бүхэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа 

ts.bayarmaa@mflsp.gov.mn

 цахим хаягаар 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү. 

Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу. 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилуулга
2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
3 Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай
4 Үзэл баримтлал
5 Хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ
6 ХЭДТ хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаа
7 ХЭДтХ төсөл үр нөлөөний үнэлгээ
Дээш