ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Тэтгэврийн шинэчлэлийн зөвлөх (дата аналист)

 

Ажлын зорилго:

·       Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн тогтолцоо, параметрийн шинэчлэлүүдийн орлого, зарлагын нөлөөллийн урт хугацааны тооцоо судалгааг хийх

Холбогдох албан хаагчдын өгөгдөлд дүн шинжилгээ хийх мэдлэг, техникийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

  Ажлын хүрээ:

·       Нийгмийн даатгалын сангийн их өгөгдлийг нэгтгэх, цэгцлэх, чанаржуулах, боловсруулалт хийх замаар өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийж, даатгуулагч, тэтгэвэр авагчийн зан төлөв, хөдөлгөөний урсгалыг тодорхойлох, сангуудын орлого, зарлагын төлөв байдлыг үнэлэх;

·       Даатгуулагчдын тэтгэврийн шинэчлэлийн хувилбаруудын үзүүлэх үр нөлөөг үнэлэх техникийн хүрээ, аргачлал болон үнэлгээний загварыг боловсруулах. Түүнчлэн тэтгэвэрт гарсан он, нас, хүйсээр ангилсан тэтгэврийн хувь хэмжээ, тэтгэврийн хуваарилалтын үзүүлэлт зэрэг нийгмийн үр нөлөөг үнэлж, тэтгэврийн шинэчлэлийн хувилбартай холбоотой Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын чиг хандлагыг үнэлэх;

·       ГБХНХЯ болон НДЕГ-ын Холбогдох албан хаагчдын өгөгдөлд дүн шинжилгээ хийх мэдлэг, техникийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

·       ГБХНХЯ болон Дэлхийн банкны техникийн багтай нягт хамтран ажиллана.

Гүйцэтгэх ажлууд:

1)    Нийгмийн даатгалын мэдээллийн санг дүн шинжилгээ хийхэд бэлтгэх:

-       Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн их өгөгдлийг цэгцлэх, нэгтгэх, боловсруулах;

-       Давхардал, алдаа, орхигдсон утгыг тодорхойлж, засварлах аргачлал боловсруулах;

-       Мэдээллийн урсгалын диаграм, метадата баримтжуулалт үүсгэх.

2)    Өгөгдлийн дүн шинжилгээ, шинэчлэлтэй холбоотой тооцоололхийх:

Тэтгэврийн шинэчлэлийн хувилбарын хүрээнд тэтгэврийн түвшний чиг хандлага, насны бүлэг, тэтгэвэрт гарсан он, хүйсээр тэтгэврийн хуваарилалтад дүн шинжилгээ хийх. Үүнд:

·       Тэтгэврийн доод хэмжээ болон суурь тэтгэврийн бодлогын зохистой байдал, тэдгээрийн санхүүгийн үр нөлөөг үнэлэх;

·       (NDC) тогтолцоог хадгалах, өөрчлөх, болон цуцлахтай холбоотой бодлогын хувилбаруудын тооцооллыг хийх;

·       Тэтгэврийн нөөц сангийн хуримтлалд суурилсан (DC) тогтолцооны шинэчлэлтэй холбоотой тооцооллыг хийх;

·       Одоогийн тогтоосон тэтгэврийн (DB) тогтолцооны хүрээнд шинэчлэлийн хувилбарууд болон параметрийн өөрчлөлтүүдийн тооцооллыг хийх;

·       Нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлагын төлөв байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төсөөллийг боловсруулах;

·       Шинэчлэлийн хувилбарын хүрээнд бодлогын өөрчлөлт, шинэчлэлийн үр нөлөөг үнэлэх.

3)    Мэдээллийн визуалчлал ба тайлагнах:

-       Шинэчлэлийн загварчлалын үр дүнг танилцуулахад зориулсан интерактив хяналтын самбар болон өгөгдлийн визуалчлалыг боловсруулах.

4)    Чадавх бэхжүүлэх ба техникийн дэмжлэг:

-       ГБХНХЯ-ны холбогдох албан хаагчдад мэдээллийн сангийн шинжилгээний чадавх дамжуулах семинар зохион байгуулах;

Мэдээлэл ашиглалтын гарын авлага, аргачлал боловсруулах.

Боловсрол:

-       Статистик, компьютерын шинжлэх ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан, эдийн засаг, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Туршлага:

-       Их өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн сан удирдлага болон дүн шинжилгээний чиглэлээр 5-аас доошгүй жилийн туршлагатай байх;

-       Нийгмийн даатгал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлийн мэдээллийн сантай ажилласан туршлагатай бол давуу тал болно;

Ур чадвар:

-       Excel, Access, Stata болон түүнтэй адилтгах программ хангамж, хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашиглах мэдлэг, ур чадвартай байх; SQL, Power BI эсвэл Tableau ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно;

-       Мэдээллийг визуалчлах, тайлан бэлтгэх чадвартай;

Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.

Материал ирүүлэх

Сонирхсон зөвлөхүүд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:

  • CV (намтар);
  • Дипломын хуулбар;
  • Cover Letter (сонирхлын захидал) – тухайн зөвлөх үйлчилгээний шаардлагад нийцүүлэн боловсруулсан, өөрийн туршлага, давуу тал болон уг ажлыг гүйцэтгэх чадварыг товч бөгөөд тодорхой тусгасан байна.
  • Ижил төстөй ажил гүйцэтгэсэн ажлын танилцуулга мэдээлэлийг хавсаргах

Бүрдүүлсэн материалыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагаас өмнө yumjirdulmaa@pwdp.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Утас: 976-77335577

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай танилцахыг хүсвэл:www.mflsp.gov.mn цахим хуудсаас авна уу. Гудамж ба байрны нэр: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв 5 дугаар давхар, Hэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ,

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш