ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Тэтгэврийн шинэчлэлийн зөвлөх

 

Ажлын зорилго:

Тэтгэврийн шинэчлэлийн бодлогын шийдлийг боловсруулахад шаардлагатай хууль эрх зүйн дэмжлэг болон оролцогч талуудын ойлголт, хандлагыг үнэлэхэд дэмжлэгийг үзүүлнэ. Ажлын хүрээ:

Зөвлөх нь дараах үндсэн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

·       Одоогийн тэтгэврийн тогтолцоонд түргэвчилсэн нэмэлт дүн шинжилгээ хийх (олон улсын байгууллага, судлаачдын хийсэн тайлан, нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд тулгуурлан);

·       Тэтгэврийн даатгалын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, холбогдох баримт бичгийн төсөл боловсруулахад ГБХНХЯ-тай хамтран ажиллах;

·       Тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор оролцогч талуудын хэрэгцээ, хандлага, ойлголт, мэдээллийн шаардлагын шинжилгээг хийх (олон нийт, шийдвэр гаргагчид/бодлого боловсруулагчид, ажил олгогчид, даатгуулагчид болон тэтгэвэр авагчид хамаарна);

·       Оролцогч тал бүрд зориулан тэдний онцлог хэрэгцээ, ойлголт, хүлээлтэд нийцүүлэн гол мэдээлэл, харилцааны саналыг боловсруулахад ГБХНХЯ, НДЕГ-т дэмжлэг үзүүлэх.

 

Гүйцэтгэх ажлууд: Зөвлөх нь нь дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

1.     Тэтгэврийн даатгалын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх:

-       Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

-       Тэтгэврийн шинэчлэлийн хувилбаруудын давуу, сул тал, эрсдэл, хэрэгжих боломж зэргийг харьцуулан боловсруулах (Олон улсын байгууллагуудын дүн шинжилгээ, судлаачдын тайлан, олон улсын туршлагыг харгалзан);

-       Цалинд үндэслэн тэтгэвэр бодохдоо “хамгийн өндөр орлоготой дараалсан таван жилийн дундаж цалин”-г ашигладаг одоогийн зохицуулалт нь албан болон албан бус хөдөлмөр эрхлэлтийн хооронд шилжин ажиллагчид, түүнчлэн байнгын бус болон улирлын чанартай ажил эрхлэгчдийн тэтгэврийн эрх, тэтгэврийн хэмжээнд хэрхэн нөлөөлж буй байдал, нөлөөллийн цар хүрээг үнэлж, илэрсэн асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбарын санал боловсруулах;

-       Тэтгэврийн даатгалын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, холбогдох баримт бичгийн төсөл боловсруулахад ГБХНХЯ-тай хамтран ажиллах;     

2.     Тэтгэврийн шинэчлэлийн талаар оролцогч талуудын ойлголтыг үнэлэх:

-       Оролцогч талуудын сегментчилэл болон хэрэгцээний шинжилгээний аргачлалыг боловсруулж, оролцогч талуудыг нийтлэг ашиг сонирхолтой болон/эсвэл өндөр анхаарал шаардлагатай бүлгүүдэд ангилах (оролцогч талуудад олон нийт, шийдвэр гаргагчид/бодлого боловсруулагчид, ажил олгогчид, даатгуулагчид болон тэтгэвэр авагчид хамаарна);

-       Хэвлэл мэдээллийн агуулгад мониторинг хийсний үндсэн дээр оролцогч талуудын гол ашиг сонирхол, ойлголт, хандлагыг шинжилж, тэдгээрийг тодорхой, бүтэцтэй байдлаар нэгтгэн боловсруулах;

-       Оролцогч тал тус бүрийн онцлог, ойлголт, мэдээллийн хэрэгцээ (буруу ойлголт, ташаа ойлголт зэрэг)-г тодорхойлсон танилцуулга бэлтгэх, танилцуулах;

-       Оролцогч талуудын ойлголт, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан саналыг боловсруулах, сайжруулах чиглэлээр яаманд дэмжлэг үзүүлэх.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна:

Боловсрол:

-       Эдийн засаг, санхүү, нийтийн удирдлага, даатгал эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

Туршлага:

-       Бодлогын шинжилгээ, стратеги боловсруулах ажилд ажилласан туршлагатай;

-       Нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалтай холбоотой ажлын туршлагатай;Хууль эрх зүйн орчны шинжилгээ хийж байсан туршлагатай байх;

-       Олон улсын байгууллага (Дэлхийн банк, АХБ, ОУХБ, НҮБ)-тай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

-       Бодлогын дүн шинжилгээ хийх, стратеги төлөвлөх өндөр чадвартай;

-       Тайлан, бодлогын баримт бичгийг мэргэжлийн түвшинд бичих чадвартай;

-       Багаар ажиллах, асуудлыг цогцоор зохицуулах ур чадвартай;

Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй

 

Материал ирүүлэх

Сонирхсон зөвлөхүүд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:

  • CV (намтар);
  • Дипломын хуулбар;
  • Cover Letter (сонирхлын захидал) – тухайн зөвлөх үйлчилгээний шаардлагад нийцүүлэн боловсруулсан, өөрийн туршлага, давуу тал болон уг ажлыг гүйцэтгэх чадварыг товч бөгөөд тодорхой тусгасан байна.
  • Ижил төстөй ажил гүйцэтгэсэн ажлын танилцуулга мэдээлэлийг хавсаргах

Бүрдүүлсэн материалыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагаас өмнө yumjirdulmaa@pwdp.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Утас: 976-77335577

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай танилцахыг хүсвэл:www.mflsp.gov.mn цахим хуудсаас авна уу. Гудамж ба байрны нэр: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв 5 дугаар давхар, Hэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ,

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш