ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСЛИЙН- МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

Төслийн дугаар: C1-NC-2026-2

 

1.    Ажлын зорилго

 

 Энэхүү үйлчилгээний зорилго нь төслийн үр дүн, үр өгөөж, сайн туршлага, үр шим хүртэгчдийн түүхийг харуулсан өндөр чанартай мэдээлэл, сурталчилгааны багц бүтээгдэхүүнийг монгол болон англи хэлээр боловсруулж, төслийн хаалтын дараа үргэлжлүүлэн ашиглах боломжтойгоор бүх эх материалыг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хүлээлгэн өгнө.

2. Ажлын хүрээ:

  1. Төслийн үйл ажиллагаа, үр дүн, үр шим хүртэгчдийн түүхийг харуулсан баримтат богино кино болон богино хэмжээний видео контент боловсруулах;
  2. Төслийн үр дүн, үзүүлэлтүүдийг нэгтгэсэн товхимол, инфографик, хэвлэмэл болон цахим бүтээгдэхүүн боловсруулах;
  3. Төслийн хүрээнд бий болсон дүрс, зураг, дизайны бүх материалыг нэгтгэн архивлах, хүлээлгэн өгөх;

3.Зөвлөхөд тавигдах шаардлага:

 

 Мэргэжил болон туршлага

Энэхүү зөвлөх үйлчилгээг Монгол Улсад бүртгэлтэй харилцаа холбоо, олон нийттэй харилцах (PR) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага гүйцэтгэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

Ерөнхий шаардлага

• Монгол Улсад олон нийттэй харилцах, мэдээлэл суртчилгааны болон дүрс бичлэгийн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр таван (5) жилийн туршлагатай байх.

• Монгол Улсын төрийн байгууллагууд болон/эсвэл олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын байгууллагууд, хоёр талт хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг) хамтран ажилласан туршлагатай байх.

• Монгол, Англи хэл дээр мэргэжлийн түвшний чанартай мэдээлэл суртчилгааны бүтээгдэхүүн боловсруулж байсан туршлага, чадавхтай байх.

• Монгол Улсын аймаг, орон нутагт ажилласан туршлагатай, Улаанбаатар хотоос гадуур ажиллах болон шаардлагатай тоног төхөөрөмжийг дайчлан ажиллуулах боломжтой байх.

Багийн бүрэлдэхүүний шаардлага

• Багийн ахлагч / Ахлах олон нийттэй харилцах, сэтгүүл зүй – холбогдох чиглэлээр  долоон  жилийн ажлын туршлагатай, Монгол болон Англи хэлний чөлөөтэй мэдлэгтэй байх.

• Дүрс бичлэгийн оператор / Эвлүүлэгч – баримтат кино, видео контент үйлдвэрлэлийн туршлагатай байх.

• График дизайнер – хэвлэлийн болон хэвлэмэл бүтээгдэхүүн боловсруулах туршлагатай байх.

• Гэрэл зурагчин – орон нутагт ажилласан туршлагатай, Улаанбаатар хотоос гадуурх ажлын жишээ бүхий бүтээлийн сантай байх.

Төслийн үр шим хүртэгчдэд чиглэсэн бүх төрлийн контент болон орчуулгын ажилд Монгол хэлний найруулга, соёлын онцлог илэрхийлэх хэллэгийн зохистой хэрэглээний талаар мэдлэгтэй байх шаардлагатай.

4. Сонгон шалгаруулалт

Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн харьцуулалтын аргаар сонгон шалгаруулна.

 

5.Материал ирүүлэх

 

  • Ижил төстөй ажил гүйцэтгэсэн ажлын танилцуулга хоёр гэрээний хуулбар  хавсаргах
  • Үйлчилгээ үзүүлэх санхүүгийн санал Төсөвт өртөг /142,000,000 төгрөгөөс хэтрэхгүй/
  • Ажиллах хүчний мэдээлэл CV болон дипломын хуулбар
  • Байгууллгын дэлгэрэнгүй танилцуулга

Материалыг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө
yumjirdulmaa@pwdp.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.Утас:
976-77335577

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай танилцахыг хүсвэл:
www.mflsp.gov.mn цахим хуудсаас авна уу.

Гудамж ба байрны нэр: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв 5 дугаар давхар, Hэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ,

 

 

 

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш