"Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр” хэрэгжиж байна
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн үр дүнд үндэслэн улсын хэмжээнд 5000 өрхийг ядуурлаас гаргах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2 жилийн хугацаатай хөтөлбөр юм.
Аймаг, дүүргүүд хөтөлбөрт хамрагдах өрхийг сонгон, өрхийн
хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, өрхтэй ажиллах зөвлөх сонгох, өрхөд нийгмийн
хамгааллын болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж эхлээд
байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас дотоодын хоёр зөвлөх 2026 оны 6 дугаар
сараас 12 дугаар сарыг дуустал ажиллуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад
арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд ХХҮЕГ-аас Нийслэлийн 9 дүүргийн ажлын
хэсгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг тавдугаар сард зохион байгуулж, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтнүүд, хорооны мэргэжилтнүүд, зорилтот
өрхтэй ажиллах зөвлөх, ахлах зөвлөхүүд, дүүрэг, хорооны ажлын хэсэг болон ажлын
багийн төлөөлөл, мөн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний
хүрээнд сонгогдсон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулав.