Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийнэ
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд
Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар тус яам болон харьяа байгууллагуудад хийсэн
тандалт судалгаа, үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, хөгжлийн бодлогын
хяналт-шинжилгээ, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хийсэн дүгнэлтийг танилцуулж,
анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд
хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн
ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл
ажил, яамны зүгээс шаардлагатай дэмжлэгийн талаар Засгийн газрын Хяналт
хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга
Н.Баярмаа мэдээлэл өгсөн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир,
"Хяналт шалгалт бол дарамт биш харин ажил сайжруулах боломж юм. Засгийн
газрын хяналт хэрэгжүүлэх газраас өгсөн дүгнэлт зөвлөмжийн дагуу сайдын хувьд
манлайлж, тодорхой үүрэг даалгаврыг өгч хамтран ажиллана" гэлээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт
процессын дахин инженерчлэл хийхтэй холбоотой хамтарсан ажлын хэсгийг байгуулж,
энэ сард бэлтгэл хангахаар боллоо.