Үнэлгээний тайланг боловсруулж байна
НҮБ-ын Азийн болон Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын 2026 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Мадридын Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө (Мадрид 2002)-ний 5 дахь удаагийн хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал”-ын дагуу тайланг боловсруулах салбар дундын ажлын хэсгийн 3 дахь удаагийн хурлыг зохион байгууллаа.
Байгууллагуудын төлөөлөл үнэлгээний тайлан боловсруулалтад
анхаарах асуудал, шаардлагатай нэмэлт мэдээллийг дахин бэлтгэх, нягтлах талаар
харилцан санал солилцов.
НҮБ-ын Азийн болон Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн
Комиссоос 2026 оны 6 дугаар сарын15-ны өдөр зохион байгуулах улс орнууд үндэсний тайлан боловсруулалтын
явцын мэдээлэл өгөх цахим хуралд манай улс оролцох юм.
Ажлын хэсгээс ахмад
настнуудын оролцоог хангах зорилгоор ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
төрийн бус байгууллага, ахмадуудын төлөөлөлд тайланг танилцуулах, холбогдох
байгууллагуудтай уулзалт, ярилцлага хийхээр төлөвлөж байна